2013-08-13,10:52

Яг одоо турна гэж шийдсэн бол заавал уншаарай

 
Охид бүсгүйчүүд маань мөн жингийн илүүдэлтэй хүмүүс сайхан бие хаатай, үзэсгэлэнтэй, загвар өмсөгчидийг хараад өөртөө ихэд дургүйцэж Би одооноос турна, Одоо л турахгүй болохгүй нь гэж бодоцгоодог. Тэгээд интэрнэтээс янз бүрийн мэдээлэл хайж хэрхэн эрчимтэй, хурдан турах вэ гэсэн арга хайж эхэлдэг. Турна гэдэг хүний бие организм, ямарваа нэгэн зүйлийг хүлээж авах нь янз янз байдаг билээ. Үүнийг охид бүсгүйчүүд маань мэдэж байгаа байх. Тийм болохоор турна гэсэн шийдэнд хүрсэн бол танд удаан хугацаа бас тэсвэр, хичээл зүтгэл, чармайлт хэрэгтэй. Юу юугүй л би хурдан турмаар байна гэсэн зорилго чинь эргээд байгаагаас чинь илүү жин нэмэгдэж таргалах аюултай. За тэгээд баахан тийм арга ийм арга гэж нуршихгүй ээ. Танд час хийсэн зөвөлгөө өгье.

Юуны түрүүнд байх ёстой жингээ мэдчих хэрэгтэй 





За тэгээд байх ёстой жингээ мэдчихсэн бол ажилдаа ороёдоо. Та яг энэ хувиараар явахад хангалттай.

Өглөө
Өглөө бүр хүн заавал юм идэж байх хэрэгтэй. Энэ нь зайлшгүй чухал. Өглөө хөнгөн зууш, хар талх, өндөг, сүү, цай уухад зүгээр. Аа харин кофе уухаас мөн цагаан талх, элсэн чихэр хэрэглэхээс татгалз. Өглөө хичээл, ажилтай байдаг бол өглөөд заавал гүйх шаардлагагүй. Харин усаа сайн уухаа мартав.

Өдөр
Харин та өөрөө идье гэсэн зүйлээ одоо л идээд авах хэрэгтэй. Тунг нь хэтрүүлж болохгүй.
Танд л гэж хэлэхэд гараа атгахад хэр том байдаг вэ яг л тэр хэлжээгээр л хоол ид. Та идээд нээх цадаагүй бас өлсөөгүй байвал та хангалттай идсэн гэж ойлго, цадсан гэж бодож бай хэтрүүлсэн байна гэж ойлго, хэт их идсэн байна гэж бодож байвал хоол биш хор идсэн гээд л ойлгочих. Бас усаа сайн уухаа мартав.

Орой 
Орой та хөнгөн юм идэх хэрэгтэй. Хоол байж болно. Ногоотой хоол, эсвэл сайхан жимс л идчихлдээ. Бас усаа сайн уугаарай. За тэгээд өглөө гүйж чадаагүй бол хоолоо идчихээд хэсэн шингээсний дараа эхлэх хэрэгтэй. Фитнэсс, гэртээ гүйлтийн замтай ч юмуу эсвэл гадаа зам дээр гарч гүйгээрээ яг л 1 цаг гүй. Гүйхдээ ямарваа дасгал хийхээсээ өмнө өөх шатаадаг тос хэрэглэвэл зохистой шүү.
Гэртээ орж ирээд усанд ороорой! 


Ер нь л та гэж зөвлөхөд 


Ходоодоо жоохон хоолонд бага багаар дасгах
Үүнд юуг хэлэх гээд байна вэ гэхлээр та нэг идэхээрээ л хэт их иддэг гэж бодож байгаа бол яг өнөөдрөөс иддэг байсан хэмжээгээ багасга, нөгөөдөр нь бас жоохон багасгаад ид. Ус уух нь их сайн гэхдээ усыг хэт их ууж болохгүй шүү. Бага багаар жоохон жоохоноор уу! Өөх тостой хоол, шарсан хуурсан хоол, давс, чихэр, гурил, будааг аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Таныг шууд битгий хэрэглэ гэж байгаа юм биш шүү. Ямарч жимс, ямарч ногоо хэрэглэж болно /төмс л биш шүү/

Өдөр болгон дасгал хөдөлгөөн хийх
Өглөө босоод та гүйнэ гэж бодохоор л залхуу чинь хүрдэг л байх гэхдээ та сайхан харагдахын тулд, эрүүл байхын тулд хичээхээс өөр яахан билээ. Бас өглөө босоод агаарт хурдан алхаад явж болно. Энэ нь гүйсэнтэй бараг тэнцэхүйц байдаг. 
Өглөө босоод яг 1 цаг гүйхэд л хангалттай. Оройд та дасгалаа хийж болно. Хөхний, өгзөгний, бэлхүүсний, гэдэсний таталт гэх мэт.
Хөлсөө гаргаж байнаа гэхийг өөхөө шатааж байнаа л гээд ойлгочих. 

Хорхой хүрэм амттангуудад арга хэмжээ авах
Мэдээж таны бие оргонизм үнэхээр гоё амттанг хүсэхгүй байна гэж байхгүй. Танд өдөр бүр энэ асуудал тулгарна. Та өөрийгөө ялж дийлэх л хэрэгтэй. Тийм учираас бас бус хэдэн зөвөлгөө өгье.
1. Мэдээж ус сайн уух хэрэгтэй. Ямарваа нэгэн юм идэхийнхээ өмнө ус уухаар бага зэрэг ч гэсэн сонирхол буурдаг.
2. Шүдээ угаа. Их идэх гээд байвал эсвэл, чихэрлэг ундаа, амттан идэх гээд байвал шүдээ угаахад л дуршил чинь буурчихна.
3. Анхаарлаа өөр юманд сарьнуул. Дуртай тоглоомоо тоглох, магадгүй найз нөхөдтэйгөө гадуур гарах ч юмуу.

Хөдөлгөөнөөс бусад зүйлд татгалзах
Энэ нь мэдээж эм тан, кофег хэлж байгаа юм. Аппрат, тос зэрэг байж болох ч эд нар л хэрэггүй шүү. За яахав үнэхээр уугаад турж байвал цаана нь ямар муу зүйл болж байдагийг бид мэддэггүй. Эцэсд нь таны биед маш сөрөгөөр нөлөөлнө шүү.


Цаашлаад энэ талаар олон мэдээлэл оруулнаа. 
Асууж лавлах зүйл гарвал сэтгэгдэл үлдээгээрэй.



бичсэн: Candy төрөл: Гоо сайхан | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2178

Сэтгэгдэл:

Тэр хүснэгт чинь жингийвх биш байна шүү дээ. Оросоор мэдэхгүй юмаа гэхэд ядаж хэмжигдэхүүнийг нь хар л даа. КГ биш см байна шүү дээ. ТАЛИИ гэж бичсэн байна бүсэлхийн хэмжээ шүү дээ.
Бичсэн: Зочин хэзээ: 16:23, 2017-05-23 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт: